Татварын буцаан олголт тавдугаар сарын эхээр иргэдийн дансанд орно

2020-04-30 Мэдээ, мэдээлэл

Анх удаа орон сууц худалдаж авсан болон оюутны сургалтын төлбөр төлсөн иргэд ХХОАТ-ын 10 хувийн хөнгөлөлт эдэлдэг хуультай.

Энэ хүрээнд орон сууц худалдаж авсан иргэн гурван сая хүртэлх төгрөгийн буцаан олголт авдаг. Тэгвэл анх удаа орон сууц худалдаж авсан иргэдийн 10 хувийн буцаан олголтыг холбогдох албанаас 2-3 ээлжээр олгох бөгөөд эхний ээлжийн буцаан олголт тавдугаар сарын эхээр иргэдийн дансанд орж эхлэх юм байна.

Дашрамд дуулгахад, 2019 онд орон сууц худалдан авсан 13,588 иргэн нийт 12.8 тэрбум төгрөг, хүүхдийнхээ сургалтын төлбөр төлсөн 8,922 иргэн нийт 2.4 тэрбум төгрөг авах аж.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.