МИАТ компани олон улсын карго тээврийн нислэг үйлдэж эхэллээ

2020-04-28 Мэдээ, мэдээлэл

COVID-19 вирусний халдвараас шалтгаалан дэлхий нийтээр иргэдийн зорчих хөдөлгөөн хязгаарлагдсаны улмаас агаарын тээврийн зах зээл хумигдан, авиа компаниудын үйл ажиллагаа доголдож байгаа энэ үед манай улсын Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК өөрсдийн дотоод нөөц боломжийг ашиглан Boeing 767-300 агаарын хөлгөөрөө олон улсын карго ачаа тээврийн нислэг үйлдэж Олон Улсын Карго тээвэрлэлтийн зах зээлд нэвтрэх алхмаа эхлүүллээ.

МИАТ компани Ази-Европын хооронд амны хаалт хамгаалалтын хувцас хэрэглэл зэрэг эм, эмнэлгийн тусламжийн барааг тээвэрлэх нислэгийг амжилттай үйлдэж байна гэж тус компанийн цахим хуудаснаа мэдээлжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.