Монголын мянганы сорилтын сангийн цахим хуудас нээгдлээ

2020-04-23 Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК) хооронд байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээг хэрэгжүүлэх үүрэг бүхий Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) нь үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод явуулах зорилгын хүрээнд 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр албан ёсны цахим хуудас /http://mca-mongolia.gov.mn-аа нээлээ.

Монголын МСС нь хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагаа, тэдгээрийн хэрэгжилтийн явц болон бусад мэдээ, мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан цаг тухайд нь хүргэх юм.

Төслийн хүрээнд зохион байгуулах худалдан авах ажиллагааны зарлал, нээлттэй ажлын байрны зар, МСК болон Монголын МСС-ийн Худалдан авах ажиллагааны бодлого дүрэм журмыг тус цахим хуудсаас үзэж танилцах боломжтой. Мөн сонирхсон байгууллага, аж ахуйн нэгжүүд худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээлэл авах жагсаалтад бүртгүүлж болно.

Түүнчлэн Монголын МСС цахим хуудасныхаа Акуапедиа булангаар дамжуулан амьдралыг тэтгэгч усны талаар сонирхолтой мэдээ, мэдээллийг түгээх юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.