Эрээнээс ирж буй эмэгтэйчүүдээс шинжилгээ авна

2017-05-8 Мэдээ, мэдээлэл

БНХАУ-ын Эрээн хотод монгол бүсгүйчүүд хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэлдээ хөтлөгдөн биеэ үнэлэх явдал борооны дараах мөөг шиг олширсон. Тиймээс манай улсаас тус хотод суугаа Консулын газраас энэхүү нөхцөл байдалд үнэлэлт өгч, асуудлыг цэгцлэх тэдэнд учирч болзошгүй эрсдлийг бууруулахаар ажиллаж эхэллээ.

Энэ хүрээнд Эрээн болон БНХАУ-ын бусад хот, мужид биеэ үнэлж буй бүсгүйчүүдээс бэлгийн замын халдварт өвчин, ДОХ илэрч болзошгүй тул урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар манай улсын холбогдох байгууллагынхан ярьж буй.

Мөн тус улсад хууль бусаар оршин суугаа иргэдийн эрх ашгийг хамгаалах ажил хийж, хэрэгжүүлж эхэлжээ. Эхний ээлжинд визний хугацаа хэтэрсэн нялх хүүхэдтэй, хүнд нөхцөлд амьдарч байгаа, архины хамааралд орсон, сэтгэцийн эмгэгтэй, хэвтэрт орсон иргэдийг буцааж байна.

А.Уянга

<

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.