Хулан бид хоёр

2018-05-1 Ном

Арван долоон нас ч дээ. Хөөрхий. зайлуул. Би тэгэхэд өөрийгєє эр хvнд тооцож явжээ. Гэтэл тэр зун ёстой шалчгар эр болохоо мэдсэн юм. Долдугаар сарын нэгэн өдөр би нутгийнхаа Чингис хаан болоод тvvний залуу гэргийн хамт сумынхаа наадамд очихоор эртлэн мордлоо. Гэр Чингис хаан гэдэг маань ердөө л шар Цамба юм шvv дээ. Би тvvнд ийм догшин сvртэй хоч өгсөн боловч хvнд хэлдэггvй байлаа. Хурдан морь уяхад нь би тvvнд туслалцсан юм. Тэгэхэд над шиг жулдрай амьтан салхин зээрд, цахилгаан хээр гэх мэт vлгэр домгийн нэртэй тэр сvрхий хөлөг морьдыг нь vдшийн чийг буусан хойно хээр аваачиж идээшлvvлэх, өглөө vvрээр чилээгий нь гаргах, өдөр услах зэрэг хар бор ажил хийхээс өөр ямар тус хvргэх билээ.

Шар Цамба гэгч гуч эргэм настай, ирвэсниих шиг жоотгор шар нvдтэй, буржгар хvрэн vстэй, дундуураа ховилтсон урт эрvvтэй бөгөөд майгавтар богинохон хөлөө бат гишгэж нударгаа vргэлж зангидаж явдаг хvн. Шар нvд нь урин зөөлөн харцтай байхыг би ер vзсэнгvй. Нусгай жаалууд бол тvvний харцнаас айж хулганан, мөрөө хавчиж, модон өмд өмссөн юм шиг хөдлөхгvй болно. Цамба адуу мал, алт мөнгөөр баян бөгөөд морь арилжих дон туссан хvн. Хавар ногоо цухуйнгуут хэдэн морь сайн ЭМЭЭЛ тохож, сайхан хувцасөмсөөд л хуй салхи мэт арилж өгнө. Тэгээд Хэрлэн Баян-Улаан, Гал шар бvр Дариганга хvртэл доншуучлаад ид зун болсон хойно сайн сайн морьдыг хатир жороо, өнгө зvсээр нь ижилсvvлж хөтлөөд, уулын бэлээр тоос татуулж уртын дуу уянгалуулсаар буцаж ирнэ. Шар Цамбын ид хав ийм л байлаа. Манай нутгийнхний зарим нь тvvнийг цагаан омогтой, хийморьтой, сайн эр гэх боловч олонх нь онгиргон сагсуу, олиггvй хvн гэлцдэг билээ. Харин би бол тvvнийг Чингис хаан шиг л хvн гэж бодно. Бид vvр цvvрээр өмнө зvг давхиж явлаа. Сумын төв хvртэл хоёр өртөө газар, зам их бартаатай. Жирэмтийн даваа гэж нэг их даваа буй. Нар цухуйхын алдад Чингис Цагаан тохойн айлаар бууж дөрөө чангална гэж бид хоёрыг орхиод жилийж одов. Тэгэнгvvт би дотроо гэнэт баяртай боллоо. Арван долоон насанд, vгvй дээ л эр хvний vнэр орсон байх шvv дээ. Шар Цамбын эхнэрийг Хулан гэнэ. Хулан холын нутгаас хадамд ирсэн, сар шиг сайхан, салхи шиг тогтворгvй амьтан билээ.
Ахыгаа дагаж аймаг руу хоёр жил хэртэй яваад энэ хавар нутагтаа буцаж ирэхэд минь Шар Цамба ийм залуу сайхан эхнэр авсан байлаа. Цамба эхнэрээ vргэлж занчиж, vvр шөнөөр чарлуулж байдаг гэж манай нутгийнхан ярилцаж байлаа. Гэвч би тийнхvv чойжин буулгаж байхыг нь vзсэнгvй.
За тэгээд Чингис хаан бараа сураггvй болжээ. Би наадамд уралдуулахаар сойсон дөрвөн сайхан морий нь хөтлөөд Хулан хvvхний дэргэд цогиулж явлаа. Өглөөний сэрvvнд ээгсэн эргvvлээд Жирэмийн даваа даваарай гэж «хаан» бидэнд тушаасан юм.
Би Хулан хvvхнийг хулгай нvдээр шохоорхон харж ер бишийн баяр хєєртэй явав. Ингээд л давхиад байвал хаа ч хvрч болмоор санагдана.
Цэлмэг тэнгэрт нар мандаж, салхин ємнєєс сэрчигнэнхэд уулын энтээ сvvдэр тусаж байхад, єрнє уулын улбар туяа тусжээ. Нуга газрын шvvдэрт ногоо хєлд шир шир хийж, урдах зам дээрээс болжмор шувуу байн байн ниснэ. Хулан хvvхэн улаан савхин гутал ємсєж, жижигхэн хєлийнхєє єлмийг хотойлгож жийжvv дєрєє жийж , хєх торгон тэрлэгийнхээ хормойг євдєгнєєсєє дээш цугларуулж, торгон оймсны цаана туяарч байгаа чийрэг булчингаа чангахан ороогоод, боржигин хийцтэй эмээл дээр янзтайхан сууж, шар дурдан бvс эвлэгхэн ороосон нарийхан бэлхvvсээ жороо хvрнийхээ явдлын аясаар vл мэдэг нахилзуулан явна.
Магнай дээрээ сартай жороо хvрэн морь мєнгєн товруут хазаарынхаа амгайг соёондоо єлгєж хазаар даран тэмvvлэхэд vс нь илбvvршсэн тэгшхэн зоо нь vл мэдэг жирвэлзэхийг vзвэл аягатай ус тавьсан ч асгармааргvй, морь эзэн хоёрын энэ байдалд хєгжмийн хєг таарах мэт сэтгэлд маш тааламжтай.
Харин, миний ємссєн хувцас гэвэл, эмжээр нь сэмэрсэн ногоон жигvvн тэрлэг, євдєг дээрээ зууван нєхєєстэй цэрэг ємд, хугархай саравчтай хуучин муу малгай, унасан морь гэвэл, Чингис хааны адуун сvргийн адаг, ааш муутай алаг vрээ байлаа.
Хулан, уулын орой харж уянгат дуу аялж явснаа намайг нvднийхээ булангаар харж доогтойхон инээмсэглээд,
Сампил аа чи дуулаач гэхэд миний царай яах ийхийн завгvй улаа бутраатахлаа. Єнчин хvн дуулаач гэгчээр 6и тэрvvхэндээ л зэгсэн хоолойтой байжээ. Адуу малд явахдаа дуу аялж хадны цууриа чагнадаг євчтэй юмсан. Би сvvндээ цадсан тугал шиг хэлээ долоож, эхлээд тун онхио муутайгаар «Ар Хянган уулан дээр нь гараад харахад» гэдгийг дууллаа. Хулан намайг ингэж дуулна гэж огтхон ч санаагvй тул морио татаж сайхан алаг нvдээ тормолзуулан мишээв. Тэгэхээр нь би урам зориг орж, ухаан, хоолой хоёрынхоо чадлыг шавхаж харь хол явсан хайрт ганц охиноо мєрєєдсєн эхийн тухай дуулав. Тэгтэл Хулан ханцуйнаасаа алчуур гаргаж нулимсаа арчив шvv. Би амаа ангайсан хэвээрээ таг боллОО. Ингэж уярах юм гэж ер санасангvй.
Сампил аа дуулаач дээ гээд Хулан бvр мэгшин уйллаа. Гэвч миний дуулах сэхээ алга болжээ. Хулан нэлээд удаан уйлаад сая тайтгарч энэ удаа аятайхнаар хараад,
Сампил, чи ямар сайхан дуулдаг юм бэ гэхэд би аанай л ичиж улайлаа.
Даваан дээр гарах vес бага vд болжээ. Энэ хооронд Хулан бид хоёр бие биеэ овоо мэдэх болсон байлаа. Хулан бас надтай адил єнчин хvн юмсанжээ. Бид овооны дэргэд буулаа. Энэ єдєр аагим халуун боловч давааны єндєрт салхи сэрvvн бєгєєд шилмvvст ойн содон vнэр анхилж, тэртээ Дор хєх ногоон шугуй дундуур урсах Онон голын нугалаанууд гялалзан, мэлтэлзэн харагдав.
Хулан зулай даран ороож чихний тус зангидсан улаан пансан алчуураа авч махлаг цагаан гараараа магнайгаа илээд намайг ширтэж юу бодсныг бvv мэд нэг л донжтойхон инээмсэглэнэ. Энэ vед би Чингис хаан мєд бvv ирээсэй гэж бодож байсан тул байн байн зам руу харжээ.
Чи юугаа хараа вэ? гэж хvvхний гэнэт асуухад
Чингис… хэмээн санамсаргvй хэлж орхилоо.
Юу? гэж гайхан харахад нь би бvр бантаж орхиод
Аа тийм… Чингис… vгvй ээ ца.. ца.. гэж бувтнаад мангуу юм шиг маасайтал инээхэд Хулан улам гайхаж
Юун Чингис вэ? гээд нvдээ томоос том болголоо.
Би сая л нэг хэлээ татагчаан болж
Yгvй, Цамба гуай гvйцэж ирэх болоогvй юм аа гэв. Хулан бас л гайхсан хэвээрээ,
Тэгээд Чингис, Чингис гээд байдаг… гэхэд нь би одоо дvvрсэн хэрэг гэж бодоод,
Цамба гуай Чингис хаантай тєстэй шvv гэтэл
Юу гэнэ ээ? гээд гэдрэг унан хєхєрч
Yхсэн хойноо Чингис хаан бол. Чингис шиг баатар бол адаглаад эхнэрээ зодохгvй байхсан. Тэр чинь одоо ногоорч л яваа биз. Энэ шєнєдєє сум хvрч чадвал дээд заяа гээд санаа алдан ногоон дээр хажуулдан ил гарсан євдгєє хормойгоороо ороогоод, нэг ширхэг хялгана тасдан амандаа зууж ямархан нэг зvйлийг мєрєєдон санаашрах мэт нvдээ аньж байснаа аальгvйтэн инээж,
Намайг тат! гээд гараа єгєв. Тvvний гар зєєлхєн бєгєєд бvлээхэн байлаа.
Хулан тэр даруй мориндоо мордож,
Сампил аа эрчээрээ давхиад гол дээр очъё. Усны эрэг дээр их сайхан байгаа. Цамба мєд ирэхгvй, явъя! гэж хєгжилтэй хэлээд мориндоо ташуур єгч даваа руу жороолуулав. Би ч яаран мордож хойноос нь давхив. Сампил аа дуулаарай гэнэ. Би сэмэрхий ногоон тэрлэгнийхээ хормойг хийсгэнхэн,
– Эр ээ боруу харцагана нь vv-ээ
Жигvvрхэндээ хvчтэй ай хє алдрай мину эээ.. гээд л жирэмийн давааг жингэнэтэл дуулж явлаа.
Гол дээр хvрч ирэхэд нєгєє хурдан морьд маань хvртэл хєлєрчихсєн байв.
Хулан намайг хvн бараг явахаа больсон, хуучин гарам тийш дагуулж очив. Бид хоёр улиас бургас, мойл долоогоно хосолсон битvv шугуйн дунд бууж морьдоо уяад тухтайхан хvvрнэж суулаа…
Чухам юу гэгч болж байгааг би мэдэхээ байжээ.
Хулаан манай нутагт чам шиг сайхан хvvхэн байхгvй шvv.
Над бас єєр сайхан юм бий л дээ
Юу гэж?
Яагаав. Сэтгэл байна.
Тэгээд жаргалтай амьдарч…
Чи бод л доо. Би хvний эрхэнд байна. Зовлонгоо нуухыг л бодох юм. Хvн намайг жаргалдаа ташуурсан амьтан гэж боддог.
Хулаан, чи ингэж амьдрах ёсгvй, салаад яв! Чамайг сvрдvvлдэг байхгvй юу. Хаяад явчихвал чинь яаж ч чадахгvй.
Сампил аа, чам шиг хvнтэйсэн бол… чи даанч ичимтгий юм даа. Намайг vнс л дээ…
Бидний хажуу дахь бургасны мєчир дээр ирж суусан бяцхан бор бялзуухай «эд ер нь яаж байна» гэсэн байртай ТОЛГОЙГОО гилжийлгэн шил сувс шиг єчvvхэн нvдээ эргэлдvvлнэ.
Хулан гараа дэрлэж нvдээ аниад,
Намар чиний аймаг орсон хойно би Цамбаас салаад бас аймаг орно. Ажил хийвэл амьдарна шvv дээ. Би оёдолчин, vгvй дээ цэвэрлэгч хийж дєнгєх байлгvй. Тийм ээ Сампил аа?
Тийм ээ. Би бол тракторчин юм уу жолооч болох санаатай! Хулаан! Энэ шувуу ямар хєєрхєн нvдтэй юм бэ?
Шинэ гармын замд орох vед нэгэнт орой болсон байлаа. Гэвч бид Чингис хаан нєгєє цагаан тохойдоо л ногоорч яваа гэж ажиг сэжиг ч vгvй явлаа. Хичнээн баяр жаргалтай явсан гэж санана. Хулан миний мєрийг тvшин мишээж, би эр бор харцага аялан мишээж, оройн наран уулын толгой дээр мишээнэ.
Бид хоёрын урдаас ямар нэг хvн улаан тоос татуулан давхиж айсуй. Хулан гэнэт морио татаж тэр хvний зvг тvгшvvртэйгээр ширтээд, Би ч дорхиноо
Цамба ирж явна гэж шивэгнэв. Би ч дорхиноо шалчийж орхилоо Зvрх маань амаараа гарах нь ээ
Хаанаас даа энэ чинь сумаас нааш ирж яваа хvн байна.
Мєєн мєн яах аргагvй мєн.Бидний тэнд байх хооронд сум орж дээ
– Одоо яах вэ
– Харин ээ Гол дээр бууж морьдоо амраасан гэхээс
– Ийм удаан уу
Харин нь ээ…
Догшин Чингис хаан ч юу юугvй хvрээд ирлээ. Тэр бид хоёрт тулж морио татаад ирвэснй шар нvдээрээ муухай харлаа. Энгэр заам нь задгай, царай нь хєєнгє эмээл дээрээ хажуулдан бvдvvн тэнзэн ташуураа морин дэл дээр хєндєлдvvлэн барьжээ.
Чи сумаас ирэв vv гэж Хулан их л тулгамдан асуухад Цамба шvдээ тачигнатал хавираад, амаа муруйлган
– Сумаас гэнэ шvv. Энэ зулбадастайгаа шугуй дотор хэвтэж байхад чинь…
Битгий дэмийр чи…
Дуу! гэж Цамба муухай хашгираад над руу дайрч яах ийхийн завгvй морин дээрээс минь хуу татаж орхиод
-Муу новш хvний морь унаад бас эхнэрий нь…
Цамбаа! Чи ямар жигтэйхэн амьтан бэ! гэж Хулан уйлагнан хашгирав.
Цамба галзуурсан юм шиг шар нvдээ эргэлдvvлэн шvдээ ярзайлгаж
– Дуу, наана чинь нам цохино шvv гэж орилоод цулбууры нь шvvрэн авч морийг нь ташуурдав.
Би бууна. Би vхсэн ч чамтай явахгvй гэж Хулан хорсон уйлахад
Чи тэг .Харин би цаадах нусгай жаалыг чинь нэг л цохино шvv гэж Цамба бороохой мэт бvдvvн ташуураа далайн над руу давшлахад
Цамбаа, болиоч! Хулан гараас нь зуурав. Би гэдэг хvн ухаан балартах шахам, газар зоосон гадас шиг хєдлєлгvй зогсож байжээ. Цамба vсрэн бууж морьдоо Хулангийн морины хvзvvнээс холбоод мєн л харайн мордож, Хулангийн цулбуурыг шvvрч аваад, морьдоо хайр найргvй ташуурдан давхив. Миний ємнє улаан тоос манарч, хєєрхий Хулангийн хорсон уйлах чимээ тасарлаа. Би зам дээр явган хаягдсанаа сая ухаарч Цамбын хойноос гар зангидан,
Би чамаас хариугаа авна даа. Заавал авна! Хулан ч чамайг хаяна. Yзээрэй, муу нохой! ‘Хулан чамайг заавал хаяна! гэж нулимсаа арчиж нусаа татсаар хоцорч билээ.

С.ЭРДЭНЭ

Чуулган: Байр суурь

4 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.