Иргэд сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд заавал урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай. Тиймээс сонгогчдын бүртгэл энэ дугаар сарын 1-нээс эхлэн 20-ны өдрийг дуустал Бямба, Ням гаригуудыг оролцуулан 08:30-12:30, 13:30-17:30 цагийн хооронд явагдаж буй юм байна.