Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 267 хүн ирлээ

2020-04-9 Мэдээ, мэдээлэл

БНСУ-аас Монгол Улсын иргэдээ татан авахаар явсан Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр үдэш нийслэлийн нисэх буудалд газардлаа.

Уг онгоцоор 267 иргэн эх орондоо иржээ. Тухайлбал, өндөр настан болон асран хамгаалагчтай 50, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 43, жирэмсэн болон асран хамгаалагчтай 5, оюутан 18, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 49, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 47 хүн байгаа гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ. Мөн БНСУ-д хууль бусаар оршин суусан хэргээр 2 хүртэлх сараар саатуулагдаад байсан 55 иргэнийг тус улсын Хууль зүйн яамнаас тавьсан шаардлагын дагуу эх оронд нь авчирчээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.