Н.Энхбаярыг СЕХ бүртгэж авахгүй бол дараагийн хүнийг сонгох гэнэ

2017-05-5 Нам хөдөлгөөний амьдрал

МАХН-ын гүйцэтгэх хороо хуралдаж,   намын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр болсноо мэдэгджээ.

Сүхбаатар дүүргийн шүүхээс Н.Энхбаярыг ялтайд тооцох хугацаа дуусаагүй гэсэн тайлбарыг Н.Энхбаярыг өмгөөлөгчид хүргүүлсэн ч уг шийдвэрийг МАХН-ын гүйцэтгэх хорооноос  хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэв. Шүүхээс нэр дэвших боломжгүй гэсэн ч Сонгуулийн ерөнхий хорооноос албан бичгээр боломжгүй гэсэн хариулт өгөөгүй учраас дэвшүүлж байгаа аж. Хэрэв СЕХ үнэхээр боломжгүй гэсэн хариулт өгч, бүртгэж авахгүй тохиолдолд дараагийнхаа хүний нэрийг дэвшүүлнэ гэнэ.

МАХН-ын зүгээс шүүх нэг талыг барьсан тайлбар өгсөн бол нөгөө талд нь Сонгуулийн Ерөнхий хороо Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэнэ гэж үзэж байгаа бололтой. Бүр боломжгүй болсон нөхцөлд  дараагийн нэр дэвшигчийг сонгох гэнэ.

С.Гэрэлсүх

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.