Ардчилсан нам саналын хариуг ирүүлжээ

2020-04-3 Нам хөдөлгөөний амьдрал

МҮЭ-ийн холбооноос УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох улс төрийн нам, эвслүүдэд хүргүүлэх “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг хорио цээрийн цаг үетэй холбогдуулан албан тоотоор хүргүүлсэн билээ. МҮЭ-ийн холбоо энэхүү баримт бичгийн хүрээнд бүх намуудтай санал солилцох, ажил хэрэгчээр хамтран ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийлээд байна. Өнгөрсөн сарын сүүлчээр “Та бидний эвсэл”-ийн төлөөлөл МҮЭ-ийн холбооны удирдлагуудтай уулзалт хийж, “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг мөрийн хөтөлбөртөө хэрхэн тусгаж ажиллахаа танилцуулсан бол Ардчилсан намын бодлого, үйл ажиллагаанд зохистой хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар санал, зөвлөмжөө ирүүлж, хамтрах боломжтой хэмээн хариу ирүүллээ.

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.