Казахстан улс онц байдал зарлав

2020-03-16 Ертөнц

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев  коронавирусийн дэгдэлтийн улмаас ням гарагт онц байдал зарласнаа мэдэгджээ.

Ерөнхийлөгчийн тамгын газраас гаргасан зарлигаар дипломатууд болон засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой хүмүүсээс бусад иргэдийг Казахстан руу нэвтрэх, мөн гарахыг хязгаарласан байна.

Дөрөвдүгээр сарын 15 хүртэл улсын хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоожээ. Одоогоор Казакстан улсад халдвар авсан 9 тохиолдол бүртгэгдээд байна.

Өнөөдрийн онч үг

22 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.