З.Баянсэлэнгэ нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаав

2020-03-6 Мэдээ, мэдээлэл

Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан хоёр өдөр үргэлжилж, хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргалаа.

Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээс ЭХХШТ-хуулийн 34.7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна.

З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллах хугацаандаа “Бэрэн” группийн барьсан Хангай хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдоод байгаа юм.
Нийслэлийн прокурорын газраас З.Баянсэлэнгэ нарт холбогдох Эрүүгийн хууль /2002 оны/-ийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт / хахууль өгөх/ тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн билээ.

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.