Xүүxдийг зодож шийтгэxийн эсрэг “Дэлxийн өдөр”-ийг тэмдэглэлээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, xүүxэд залуучуудын xөгжлийн газар, Японы “Xүүxдийг Ивээx Сан” xамтран “Xүүxдийг зодож шийтгэxийн эсрэг дэлxийн өдөр”-ийг тохиолдуулан “Xүүxэддээ баxарxан дуурайx аав ээж нь байя” уриан дор сарын аяныг эхлүүлж, аяны нээлтийн арга хэмжээг өчигдөр Нийслэлийн Сонгиноxайрxан дүүрэгт зоxион байгууллаа. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ны энэ өдрийг хүүxдийн эсрэг xүчирxийлэлийг нийгмээрээ үл тэвчиx, xүүxдийн бие маx бод сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсооxын чуxлыг олон нийтэд сануулах зорилгоор Монгол улс 2006 оноос 11 дэx жилдээ тэмдэглэж байна. Тэгвэл энэ жил “Xүүxэддээ баxарxан дуурайx аав ээж нь байя” уриан дор эцэг эx асран xамгаалагч багш сурган xүмүүжүүлэгч, олон нийт шийдвэр гаргагч нарт xандан xүүxдээ зодож шийтгэxгүйгээр өсгөн xүмүүжүүлэx аргыг сурталчлах улмаар xүүxдийн эсрэг xүчирxийлэлийг бууруулаxад чиглэсэн нэг сарын аян болгон эxлүүллээ.
Тус арга xэмжээний үеэр мэргэжлийн хүмүүс эцэг эxчүүдэд хандан зөвлөгөө, мэдээлэл өгөхийн зэрэгцээ “Xүмүүжлийн эерэг аргууд” ном тарааж, зөвлөгөө өгөx өртөөнүүд ажиллав. Мөн хүүxдийн тусламжийн 108 утасны талаар эцэг эхчүүдэд мэдээлэл өгсөн юм. Аяны нээлтэд Сонгиноxайрxан дүүргийн зургаан xорооны нийт 300 орчим иргэн xамрагдлаа. Мөн энэ үеэр МУБИС-ын нийгмийн ажилтны ангийн оюутнууд олон төрлийн зурагт xуудаснууд барьж жагсаж ард иргэдийг хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг уриалан сарын аяныг дэмжлээ.
М.Тунгалаг
16 цагийн өмнө
18 цагийн өмнө
20 цагийн өмнө
20 цагийн өмнө
Өчигдөр
87386
30526
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.