Галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулав

2020-01-30 Мэдээ, мэдээлэл

НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Жаргалант тосгоны төвийн 1, 2 дугаар хэсгийн 60 өрхөд галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.

Энэ хүрээнд алба хаагчид “Зуунмод” хэрэглэгчдэд үйлчлэх төвийн мэргэжилтнүүдтэй хамтран “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын санхүүжилтээр айл, өрхүүдийн цахилгааны дотор, гадна монтаж, разетка, унтраалга, гэрэл, гал хамгаалагчийг сольж, шинэчиллээ.

Тус арга хэмжээг дүүргийн 21 дүгээр хороонд хийсэн гамшгийн эрсдэлийн тойм судалгааны хүрээнд ахуйн гал түймрийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу хийсэн юм гэж НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.