Ерөнхийлөгч Элчин сайдуудын томилгоог зөвшилцөх саналаа буцаан татжээ

2020-01-29 Ерөнхийлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгч Элчин сайд нарын томилгоог УИХ-тай зөвшилцөх саналаа татжээ. Учир нь өнөөдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэхээр товлосон байв. Гэвч асуудал ийнхүү хойшлогдлоо. Уг нь өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар 11 улсад суух Элчин сайдын томилгоог хэлэлцэн дэмжсэн билээ. Уг асуудал Засгийн газрын хуралдаанаар дэмжигдсэнээр Ерөнхийлөгчид хүргэгдсэн. Харин Ерөнхийлөгч 11 Элчин сайдын томилгоог зөвшилцөх саналтайгаар УИХ-д хүргүүлсэн байна.

Дашрамд дуулгахад, БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдох Ц.Өнөрзаяа, БНЭУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдох Ч.Бүрэнбаяр нарыг МАН-ын бүлэг дэмжээгүй.

  Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдсэн 11 Элчин сайдын нэрийг танилцуулж байна: 

1. Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад  суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Дашжамцын Батсайханыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэгмидийн Цэнгэлийг,

2. Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад  суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Нямаагийн Наранбатыг  эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдины Гансүхийг,

3. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад  суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Авирмэдийн Баттөрийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсайханы Болормааг,

4. Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бирваагийн Мандахбилэгийг,

5. Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад  суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Сүрэнгийн Цоггэрэлийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард  Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Маньбадрахын Ганболдыг,

6. Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд  Цэрэндоржийн Жамбалдоржийг  эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батмөнхийн Батцэцэгийг,

7. Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад  суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Гончигийн Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чанравын Бүрэнбаярыг,

8. Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар  Цогтоогийн Өнөрзаяаг,

9. Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Чимэддоржийн  Баттөмөрийг,

10. Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүхийн Баярсайханыг,

11. Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболдыг тус тус томилох саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүргүүлсэн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.