Гамшгийн хор уршгийг арилгах дадлага эхэллээ

2017-05-1 Мэдээ, мэдээлэл

Гамшгийн хор уршгийг арилгах уламжлалт “Говийн чоно-2017” олон улсын сургалт, дадлага сургууль өнөөдөр Өмнөговь аймагт эхэллээ.  Энэхүү тав хоногийн дадлага сургуулийг Онцгой байдлын ерөнхий газар АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлалтай хамтран зохион байгуулж байгаа юм.

Дадлага сургуулийг эхлэхээс өмнө Өмнөговь аймгийн “Онцгой комисс”, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуй нэгж, байгууллагын албан хаагчдад “Гамшгийн менежмент”, “Газар хөдлөлтийн аюулгүй байдал”, “Гал түймрийн аюулгүй байдал” сэдвээр танхимын сургалтыг зохион байгуулжээ. Сургалтыг ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр удирдан явуулсан бөгөөд 440 гаруй албан хаагч хамрагдав.

А.Уянга

 

Чуулган: Байр суурь

4 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.