Улаанбаатар-Дарханы чиглэлийн замын гүйцэтгэл 30 хувьтай байна

2019-10-3 Мэдээ, мэдээлэл

Улаанбаатар-Дарханы чиглэлийн замыг ирэх сард нээх юм байна. Ингэхдээ 70 хүртэл км замыг бүрэн хучиж, хуучин замтай холбон тээврийн хэрэгсэл зорчуулахаар болжээ.   Энэ  ондоо  багтаан  бүрэн дуусгах байсан ч хур ихтэй зуссан, зарим компанийн хариуцлагагүй байдлаас энэ онд бүрэн барьж амжихгүй болсон гэж Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдэгдлээ.

Улаанбаатар-Дархан чиглэлийн одоо байгаа 204 км замыг Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр хийж байгаа юм. Одоогийн байдлаар замын барилгын ажил 30 гаруй хувьтай байна.

Зам барилгыг таван хэсэг болгон хувааж, тус тусдаа гүйцэтгэгч, сонгон шалгаруулсан. Туслан гүйцэтгэгч гээд нийтдээ 20 гаруй компани Улаанбаатар-Дарханы зам дээр ажиллаж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.