“УРАН ЖОЛООДЛОГО-2019” тэмцээн зохион байгуулав

2019-09-17 Мэдээ, мэдээлэл

Нийтийн тээврийн үйлчилгээний газар үүсэж хөгжсөний 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын их багтаамжийн автобусны жолооч нарын дунд “УРАН ЖОЛООДЛОГО-2019” тэмцээнийг тус газрын Тээврийн хяналтын хэлтэс 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр амжилттай зохион явууллаа.

Тэмцээнийг Автотээврийн хяналтын улсын байцаагч нар болон үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын удирдлагууд хамтран шүүж дүгнэсэн бөгөөд 9 баг, тамирчид оролцсоноос 1-р байрт, Эрдэм транс ХХК-ийн 2-р баг, 2-р байрт Эрдэм транс ХХК-ийн 1-р баг, 3-р байрт ДЮЦ ХХК шалгарлаа.

Мөн тус тэмцээний үеэр Зам, тээврийн хөгжлийн яамны “Салбарын тэргүүний ажилтан” цол, тэмдэгээр нэг, “Хүндэт жуух бичиг”-ээр гурван жолоочийг тус тус шагнав гэж нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.