Хувийн цэцэрлэгийн 70 орчим хувь нь зориулалтын бус байртай байна

2019-09-13 Мэдээ, мэдээлэл

Хувийн цэцэрлэгийн 70 орчим хувь нь зориулалтын бус байртай байна

МХЕГ-ын Ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн хүрээнд жил бүрийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл, үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийдэг.

Улсын цэцэрлэг хамрах тойргийн хүүхдүүдийг бүгдийг нь хамруулж чадахгүй байгаа учраас хувийн хэвшлийн цэцэрлэгийг дэмжих бодлого улсаас барьж байгаа. Гэвч шалгалтаар зарим хувийн цэцэрлэг зориулалтын бус барилга байгууламжид үйл ажиллагаа  явуулж байсан байна.

Тодруулбал, хувийн хэвшлийн цэцэрлэгийн 70 орчим хувь нь зориулалтын бус барилга байгууламжид үйл ажиллагаа явуулж байна гэсэн дүн мэдээ гарчээ. Уг зөрчлийг арилгуулахаар тухай бүрт нь албан шаардлага хүргүүлсэн. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүрээнд нийт 420 зөрчил илэрсэн байна. Үүнээс тодорхой хэмжээний зөрчлийг газар дээр нь арилгуулж, 29 албан шаардлагыг 105 заалттайгаар хүргүүлсэн аж.

Боловсролын чиглэлээр хийгдсэн хяналт, шалгалтын дүн мэдээнээс харвал зөрчилтэй хэд хэдэн асуудал гарч байна. Тухайлбал, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нэг ангид 25 хүүхэдтэй байхаар заасан байдаг бол  одоогийн байдлаар нийслэлд дунджаар 40-59 хүүхэд, аймгийн төвд 50-52 хүүхэдтэй байна. Уг үзүүлэлтээс харахад аймгийн төвүүдийн цэцэрлэгийн нэг ангид эзлэх хүүхдийн тоо цаашид ихсэх хандлагатай байна гэв.

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.