Бавуугийн Лхагвасүрэн агсны “Морин зэрэглээ” номын нээлт болно

2019-08-28 Амрах агшин

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн агсны “Морин зэрэглээ” ном хэвлэлтээс гарчээ.

Номын нээлт есдүгээр сарын 3-нд “Интерном” номын их дэлгүүрт 13:00 цагаас хийхээр болжээ.

“Морин зэрэглээ” номд яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны сүүлийн хоёр жилийн хугацаанд туурвисан шүлгүүд багтсан аж. Тэрээр өөрөө 20-30 хувийг нь бэлдэж эмхэтгэсэн байсныг түүний хүү, “Болор цом” наадмын тэргүүн шагналт яруу найрагч Л.Хасар үргэлжлүүлжээ. Номын нэрийг яруу найрагч Б.Лхагвасүрэн агсан өөрөө оноосон байжээ.

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.