53 кг дэрэвгэр жиргэрүү хураан авчээ

2019-08-21 Мэдээ, мэдээлэл

53 кг дэрэвгэр жиргэрүү хураан авчээ

Мэргэжлийн хяналтын газраас ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ. 

Энэ үеэр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын V багийн нутагт зохих зөвшөөрөлгүй хууль бусаар байгалийн ховор ургамал дэрэвгэр жиргэрүүг түүж, бэлтгэн тээвэрлэсэн зөрчил илэрчээ. Хууль бусаар түүсэн гурван иргэний жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, бэлтгэхэд ашигласан 14 ширхэг багаж хэрэгсэл болон 53 кг дэрэвгэр жиргэрүү ургамлыг хураан авч Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.