Сайд асан Б.Батзоригийг энэ сарын 20-нд шүүнэ

2019-08-7 Мэдээ, мэдээлэл

“Онч шийдэл” ТББ нэхэмжлэлтэй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад холбогдох шүүх хурал өчигдөр /08.06/ Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болж өндөрлөв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Онч шийдэл компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэ-Очир, Ш.Алтангадас, өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мөнхцоож болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцсон байна. Шүүх хуралдааны явцад талуудаас нэмэлт нотлох баримт шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулсан байна.

Дашрамд дурдахад, Онч шийдэл ТББ нь “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаар тушаалын хавсралт нэгээр “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл авах эрх” олгосон “Газар буудай” ХХК, “Дорнод гурил” ХХК, “Монгол шаазан” ХХК, “Ред стар клуб” ХХК “Тээвэр ачлал” ХХК, “Хүннү” ХХК, “Цэн стайл” ХХК, “Эпато анарваан” ХХК-иудад холбогдох хэсэг, мөн сайдын 2018 оны наймдугаар сарын 24-ний өдрийн А/141 дүгээр тушаалаар “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл авах эрх” олгосон “Баяр плант ХААБ” ХХК, “Доктор мейк” ХХК, “Мондем” ХХК, “Ти Эс Эн” ХХК, мөн сайдын 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн А/21 тоот тушаалын “Түгээмэл түмэн хишигтэн” ХХК, “Их Улс” ХХК-иудад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаныг тус шүүх 2019 оны нэгдүгээр 16-ны өдөр Захиргааны хэрэг үүсгэсэн байна.

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.