Монголбанк шинээр дурсгалын зоос худалдаанд гаргалаа

2019-08-6 Мэдээ, мэдээлэл

Монголбанкнаас эрхлэн гаргадаг дурсгалын зооснууд олон сэдэвтэй. Түүний нэг нь түүхэн үйл явдлын ойнуудад зориулагддаг бөгөөд энэ жил Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 80 жилийн ой тохиож буйтай холбогдуулж, “Халхын гол 80 жил” дурсгалын зоосыг үйлдвэрлүүллээ.

Уг зоостой хамт “Хот мандал хэмээх Дуйнхор бурханы орд харшийг дүрсэлсэн “Хот мандал” дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргаад байна. Дашрамд сонирхуулахад Хот Мандалын голд Дуйнхор бурхан орших, тойроод 365 бусад бурхан байх энэхүү дүрслэлийг “Цогт цагийн хүрдэн” хэмээн нэрийддэг байна.

1. “Халхын гол 80 жил” дурсгалын зоос

Зоосны нэр: Халхын гол 80 жил

Зоосны нэрлэсэн үнэ: 5000 төгрөг

Металл: 999 сорьцтой мөнгө

Жин: 31,1 грамм

Хэмжээ: 39 мм

Зоосны худалдан борлуулах үнэ: 300,000 төгрөг

2. “Хот Мандал” дурсгалын зоос

Зоосны нэр: Хот Мандал

Зоосны нэрлэсэн үнэ: 2000 төгрөг

Металл: 999 сорьцтой мөнгө

Жин: 93,3 грамм

Хэмжээ: 65 мм

Зоосны худалдан борлуулах үнэ: 1,500,000 төгрөг

Эдгээр зоосыг худалдан авахыг хүсвэл Монголбанкны дурсгалын зоосны цахим хуудас болох coin.mongolbank.mn хаягаар орж онлайнаар худалдан авах боломжтой.

Эх сурвалж: МОНГОЛБАНК

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.