АТГ Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Давааг шалгаж байна

2019-08-6 Мэдээ, мэдээлэл


Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Давааг АТГ шалгаж эхэлжээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаа дэслэгч генерал юм. Түүнийг Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар ажиллаж байхдаа тэтгэвэрт гарсан дэслэгч генерал Ц.Бямбажавыг эрдэм шинжилгээний ажилтнаар Зэвсэгт хүчний 311 дүгээр анги буюу Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн ажиллагааны төвд ажиллуулж, сул цалин олгож байсан гэх асуудалд холбогдуулан шалгаж буй юм. Нийтдээ 12.2 сая гаруй төгрөгийн сул цалин авсан гэх гомдол АТГ-т ирснээр Зэвсэгт хүчний жанжин штабын холбогдох албан тушаалтнуудаас тайлбар мэдүүлэг авч буй мэдээтэй. Мөн дэслэгч генерал Д.Давааг шалгах болжээ.

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.