БНТУ-ын Үндэсний их хурлын дарга Мустафа Шентоп манайд айлчилж байна

2019-07-29 Парламент

БНТУ-ын Үндэсний их хурлын дарга Мустафа Шентоп Монгол Улсад айлчилж байна

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний их хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 29-31-нд Монгол Улсад албан ёсоор айлчилна. Айлчлалын үеэр, УИХ-ын дарга Г.Занданшатар, БНТУ-ын Үндэсний их хурлын дарга Мустафа Шентоп нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Айлчлалын хүрээнд ноён Мустафа Шентоп Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзах юм. Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд 1969 оны 6 дугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан гаргасан дурсгалын маркны нээлтийн ажиллагаанд ноён Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчид оролцоно.

Мөн тэрбээр Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн санхүүжилтээр Монголын Улсын Ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивт хэрэгжсэн төслийн нээлтийн үйл ажиллагаанд оролцох юм. Түүнчлэн энэхүү айлчлал нь хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх ач холбогдолтой гэж үнэлэж байгаа аж.

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.