“Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууцны цахим бүртгэл эхэллээ

2019-07-22 Мэдээ, мэдээлэл

“Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууцны цахим бүртгэл эхэллээ

“Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн цахим бүртгэл өнөөдөр эхэллээ. Бүртгэл 14 хоног үргэлжлэх буюу ирэх сарын 5-нд дуусна. Нийт орон сууцны 30 хувийг худалдан борлуулахгүйгээр энгийн журмаар түрээслэх, 30 хувийг түрээслэх замаар өмчлүүлэх, 40 хувийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд ашиглахаар болсон. Тэгвэл үүнд залуу гэр бүл буюу гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насны эхнэр, нөхөр 20, төрийн албан хаагч 25, хувийн байгууллагад ажиллагч болон хувиараа хөдөлмөр эрхлэгч 20 гэх мэтээр оруулна. Ингэхдээ агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд зөвхөн гэр хороололд амьдардаг иргэдийг хамруулах юм.

Дашрамд дурдахад, “Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууцанд гурван төрлийн байр байгаа юм байна. Тухайлбал, байрууд нь 68.59, 49.23, 39.30 ам.метрийн хэмжээтэй аж. Түрээслээд өмчлөх хэлбэрийн байр нь ам.метр нь 1.4 сая төгрөг юм байна.Хэрэв 30 хувиа төлөөд байрандаа орсон бол хамгийн багадаа сард 280 мянган төгрөг төлөөд өмчлөх боломжтойг хэллээ. Харин хамгийн дээд хэмжээндээ сард ам.метрээсээ шалтгаалаад 1.6 сая төгрөг төлөөд өмчлөх гэнэ. Өмчлөхгүйгээр энгийнээр түрээслэвэл, ам.метрээсээ шалтгаалаад сард 137-411 мянган төгрөг төлөх гэнэ.

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.