Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр анги үйл ажиллагаагаа эхлүүллээ

2019-07-16 Мэдээ, мэдээлэл

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр анги шинэ байрны нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Тус анги нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 114 дүгээр тогтоолоор байгуулагдаж, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ байртай болоод байна.

Ингэснээр зуслангийн ногоон бүс болох Гоодой, Шарга морьт, Баянбулаг, Санзай, Их, Бага баян, Шадивлан, Зуун мод, Майхан толгой, Гүнтийн зуслан болон Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд 55 мянган ард, иргэдэд болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломж бүрдлээ.

Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа нарын албаны хүмүүс оролцож, ангийн үйл ажиллагаатай танилцлаа гэж нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

<

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.