Барилгын компаниуд шалгалтад бүдрэв

2019-07-16 Мэдээ, мэдээлэл


Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 01/40 тоот удирдамжийн хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчмын барилга угсралтын аюулгүй ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтын үеэр Цэнгэлдэх хотхоны барилгын ажил гүйцэтгэж буй “Цэнгэлдэх ОСНАК” ХХК, “Оч ололт” ХХК-уудад Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын дагуу торгуулийн арга хэмжээ тооцож барагдуулан, албан даалгавараар хугацаатай үүрэг өгөн биелэлтэнд хяналт тавин ажиллалаа.

Мөн удирдамжийн хүрээнд Төв цэнгэлдэхийн хойно байрлах “Мон-Аса” ХХК-ны захиалгаар баригдаж буй 21 давхар оффис үйлчилгээний барилга барьж буй “Баян-Ажнай” ХХК, Цэнгэлдэх хотхоны 10 дугаар блок барилгын захиалагч “Мөнхсан” ХХК-уудад Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын дагуу зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

<

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.