Жуулчдад англи хэлээр наадмын нээлт үзүүлнэ

2019-07-8 Мэдээ, мэдээлэл

Жуулчид наадмын нээлтийг оройн цагаар, англи хэлээр үзэх боломжтой боллоо. БОАЖЯ, Нийслэлийн аялал жуулчлалын газар, “Аялал жуулчлалын хөгжлийн төв” ТӨҮГ хамтран зөвхөн жуулчдад зориулсан “Naadam night” үйл ажиллагааг Үндэсний соёл амралтын хүрээлэнд энэ сарын 11-ний 21.00 цагт болно анх удаа зохион байгуулна.

Манай орныг зорин ирэх жуулчдын тоо жилээс жилд өсч байгааг холбогдох албаныхан тодруулж байна. Зөвхөн энэ сард гэхэд 100 мянган жуулчин ирнэ гэсэн таамаглал байна. Монгол түмний их баяр наадмыг үзэж сонирхохоор зорин ирдэг жуулчдад наадмын билетийн хүртээмж хангалттай биш байдаг. Тиймээс энэхүү үйл ажиллагаа нь монгол түмний наадмын нээлтийг англи хэлээр одот тэнгэрийн дор үзэх боломжийг жуулчдад олгож байгаа бөгөөд монголчуудын ёс заншил, соёлыг мэдрүүлнэ гэдгийг зохион байгуулагч нар онцолж байна. Энэ үеэр Монгол үндэстний ахуй соёл, өв уламжлалыг харуулсан үзвэр, үйлчилгээ, жуулчдад зориулсан хөгжөөнт тоглоом, амьд хөгжмийн тоглолт болох юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.