С.Төмөрбатыг АНУ-ын хил дээр саатуулсан уу?

2019-07-4 Мэдээ, мэдээлэл

Ерөнхийлөгч зарлиг гаргаж 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Энэхүү жагсаалтад С.Төмөрбат гэдэг хүний нэр байсан юм. Харин Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Төмөрбатыг хилээр гарсан тухай мэдээлэлж байв. Тэгвэл өнөөдөр /07.04/ түүнийг АНУ-ын хил дээр их хэмжээний ам.доллартай саатуулагдлаа гэсэн мэдээлэл цацагдаж эхлэв. Тэрбээр гэр бүлийн хамт Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор хил давж, ОХУ руу ороод тэндээсээ АНУ руу явсан гэх.

Дашрамд дуулгахад, түүнийг Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдуулан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид саатуулагдаж байхдаа нас барсан гавьяат хуульч Л.Бямбаа агсны хүү гэдгээр нь нийгэм мэднэ. Харин түүнийг холбогдох газраас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн шүүгч хэмээн шалгаж байсан гэнэ.

Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад, тухайн  яаман дээр ямар нэгэн мэдээлэл ирээгүй. Монгол Улсад Венийн конвенцид нэгдэн орсон байдаг. Энэ дагуу тухайн иргэнээс саатуулагдсан тухай өөрийн улсдаа мэдэгдэх эсэхийг асуугаад хэрэв татгалзвал хүсэлтийнх нь дагуу болдог. Ямартай ч бидэнд тийм мэдээлэл ирээгүй гэдэг тайлбарыг өглөө.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.