Жүжигчин Т.Бархүү 18 сая төгрөгийн эзэн боллоо

2019-07-1 Мэдээ, мэдээлэл

Жүжигчин Т.Бархүү 18 сая төгрөгийн эзэн боллоо

“Яг түүн шиг” шоуны хагас финалын дугаар өчигдөр /2019.06.30/ “Боловсрол суваг” телевизээр үзэгчдэдээ шууд дамжуулан хүрлээ.

Хагас финалын дугаарт авьяаслаг оролцогч Т.Бархүү шоуны оролцогч, дуучин Б.Амархүүг яг түүн шиг дуурайж, ялагчаар тодорлоо. Түүнийг шоуны гурван шүүгч дэмжиж, хамгийн өндөр оноо болох 12 оноог өгсөн. Мөн бусад оролцогч бүгд өөрийн эрхийн дагуух гурван оноогоо жүжигчин Т.Бархүүд өгч, нийт 57 оноог авсан юм. Мөн шоу нэвтрүүлэг эхлэх мөчөөс үзэгчдээс мессеж саналыг авснаар шоу дуусахад хамгийн өндөр оноог бас л жүжигчин Т.Бархүү авч, тэрбээр 10 сая төгрөгийн эзэн болов.

Шоуны төгсгөлд өнгөрсөн есөн дугаарын турш хамгийн өндөр оноог авсан хоёр оролцогчийг шалгаруулахад дахин жүжигчин Т.Бархүү нийт 325 оноогоор тэргүүлж, найман сая төгрөгөөр шагнууллаа.

Жүжигчин Т.Бархүүгийн хувьд “Энэ шагналын мөнгөө ард түмэнтэйгээ хуваалцана. Чухам юу хийхийг одоо сайн хэлж мэдэхгүй байна” гэдгээ хэлсэн юм. Харин дуучин Г.Сүндэрмаа, П.Баярцэнгэл нар 255 оноогоор тэнцсэн тул хоёуланг нь шалгаруулж, тус тус таван сая төгрөгийн эзэн боллоо.

 

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.