АТГ: Улсын дээд шүүхийн шүүгчдийг саатуулжээ

2019-06-28 Мэдээ, мэдээлэл

АТГ Улсын дээд шүүхийн гурван шүүгчийг саатуулжээ

АТГ Улсын дээд шүүхийн гурван шүүгчийг саатуулжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж зарим шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн шүүгч нарыг ийнхүү шалгаж эхэлж байгаа бололтой. УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаад 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Шүүгчийн бүрэх эрхийг түдгэлзүүлж байж шалгахаас өөр аргагүй” гэсэн. Бүрэн эрхийг түдгэлзүүлсэн 17 шүүгчийн дөрөв нь Улсын дээд шүүхийн шүүгч юм.

-Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон,

-Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож,

-Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр,

-Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.