Бүтээгдэхүүнийг яаж илүү үнэтэй борлуулах вэ?

2019-07-23 Бизнес

Америкийн Payless гутлын дэлгүүр нь хямд үнэтэй гутлыг бодит үнээс илүү өндөр үнээр зарах туршилт явуулав. Дэлгүүрт хуурамч Palessi нэртэй тансаг зэрэглэлийн брэндийн лангуу нээж, 20-40 доллароор худалддаг байсан гутлыг  200-600 доллароор худалдаж эхэлжээ.

Энэ туршилтын зорилгын тухай дуулаагүй байсан «Social Media Influencers» нийгмийн сүлжээний идэвхтэнүүд гутлыг магтан сайшааж эхэлсэн байна. «Би 400-500 доллароор ч авах байсан» гэж нэг хүүхэн бичсэн байв. «Хүмүүс энэ гутлыг хаанаас авсныг асууж байлаа».

Хэдхэн цагийн дотор 3000 гаруй долларын гутал борлогдсон байв. Дууссаны дараа туршилтанд орсон худалдан авагчдад илүү мөнгийг буцаан өгсөн байна.

Туршилтын зорилго нь худалдан авагчид ердийн гутлыг  тансаг зэрэглэлийн гутал мэт харуулан өгөхөд амархан байдгийг, нийгмийн нөлөөнд автаж, нэр хүндийг  эрэлхийлсэн хүмүүс хамгийн энгийн зүйлсэд илүү мөнгө төлөхөд хүрдэг гэдгийг харуулахад оршиж байсан юм.

Орчуулсан Д.Баярцэнгэл

https://pikabu.ru

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.