Гүзээ, загас, мэлхий зэргийг хилээр гаргахыг завджээ

2017-04-20 Мэдээ, мэдээлэл
Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар экспортын гэрчилгээгүй эд зүйлс хил гаргахаар завдсаныг илрүүлжээ. Тодруулбал, Иргэн Б нь экспортын гэрчилгээ болон бусад  холбогдох баримт бичгийн бүрдэлгүй 64.8 кг гүзээг дугуйндаа нууж улсын хилээр гаргахыг завдсаныг илрүүлсэн байна.
Мөн иргэн Ц нь экспортын гэрчилгээ болон бусад баримт бичгийн бүрдэлгүй аквариумын загас зургаан уут, мэлхий зургаан уут, хар гүрвэл нэг уутыг нууж, улсын хилээр гаргахыг завджээ. Иргэн А экспортын гэрчилгээгүй, гарал үүсэл нь тодорхойгүй 360 ширхэг өндөгийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчил мөн бүртгэгдсэн байна. Эдгээр бүтээгдэхүүнийг буцааж, эздэд нь захиргааны хариуцлага тооцжээ.
А.Уянга

Чуулган: Байр суурь

4 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.