Завьт эргүүл ес дүгээр сарын 10-н хүртэл ажиллана

2019-06-24 Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн Онцгой байдлын газраас зохион байгуулж буй “Завьт эргүүл”-ийн хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд зургаан дуудлагаар ажиллаж, дөрвөн хүний амь насыг авран хамгаалжээ.

Урин дулааны үе, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан НОБГ-ын Аврах 105 дугаар анги, цагдаагийн байгууллага хамтран дээрх эргүүлийг ес дэх жилдээ Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл моторт болон сэлүүрт завиар зохион байгуулан ажиллаж байна.

Завьт эргүүл энэ сарын 20-ноос ес дүгээр сарын 10-н хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.