Нийт хүн амын 28 хувь нь ядуу амьдарч байна

2019-06-21 Мэдээ, мэдээлэл

Манай улс 3.2 сая хүн амтай. Үндэсний статистикийн хороо Дэлхийн банктай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргаар судалгаа хийжээ. 2018 онд нийт хүн амын 28 хувь нь ядуу гэсэн ангилалд багтаж байгааг судалгааны үр дүн харуулсан байна. Энэ тоо бол 900 мянган хүн гэдгийг онцоллоо.

Тэгэхээр Монгол Улсын нийт хүн амын гуравны хоёр нь хот суурин газарт амьдарч байгаагаас шалтгаалан суурин газрын ядуурал нэмэгдэж байна гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал, ядуурлыг бүс нутгийн хэмжээнд авч үзвэл зүүн бүсэд 6.6, баруун бүсэд 4.3, хангайн бүсэд 2.7, төвийн бүсэд 0.7 хувиар буурсан бол Улаанбаатар хотод 1.1 пунктээр нэмэгджээ. Түүнчлэн ноолуурын үнэ 2016 оныг 2018 онтой харьцуулахад 20 хувиар өссөн байгаа юм. Хөдөө орон нутагт мал аж ахуйн орлогын өсөлт өндөр байгаа нь хөдөөгийн иргэдийн орлого өсөхөд нөлөөлж байна. Харин суурин газарт хувийн бизнесиййн орлого буурсан нь хот суурин газарт хувийн бизнесийн орлого буурсан нь хотын ядуу өрхийн орлогод сөргөөр нөлөөлж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.