461 дүгээр ангиас оргосон хоригдлыг баривчилжээ

2019-06-21 Мэдээ, мэдээлэл
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр ангид хоригдож байсан С.Төмөр гэгч этгээд энэ сарын 19-нд оргосон тухай бид өмнө мэдээлсэн. 
Тодруулбал, түүнийг хорих ангийн сэтгэлзүйч өрөөндөө дуудан уулзаж байгаад орхин гарсны улмаас оргожээ. Эрэн хайх ажиллагаанд Нийслэлийн цагдаагийн бие бүрэлдэхүүн нэмэлт хүчээр ажилласан.
Харин өнөө өглөө 06.00 цагийн үeд оргосон этгээд Замын-Үүд дэх ачааны вагонд нуугдан хил гарах гэж байхад нь УБТЗ-ын Цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн паркийн харуул Ү.Мөнхбаяр онц ноцтой гэмт хэрэгтэн, оргодол этгээдийг барьсан байна.

461 дүгээр ангиас оргосон этгээдийг баривчилжээ

Тэрбээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон 2019 оны тавдугаар сарын 3-ны өдрөөс яллагдагчаар татагдан Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан юм.

Тухайн этгээд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон, өмнө нь гурван удаагийн ял шийтгэлтэй нэгэн аж.

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.