Эрдэнэс Тавантолгойн ажилчид захиралдаа шаардлага хүргүүлжээ

2017-04-19 Мэдээ, мэдээлэл

Эрдэнэс Тавантолгойн ажилчид захиралдаа гурван зүйл бүхий шаардлага хүргүүлжээ. Шаардлагад урамшууллын нөхөн олговор болон сул зогсолтын цалин олгох, Чалкогийн өр дарагдсан эсэхээр тодруулга авахаар дурджээ.

Гэрээт борлуулалтын компаниас нь ажилчиддаа урамшуул гэж хоёр ч  удаа Эрдэнэс Тавантолгой руу мөнгө шилжүүлсэн ч өнөөг хүртэл ажилчдынх нь гарт олгогдоогүй байсаар байгаа аж.

Дээрх шаардлагыг хүлээн авч, ажлын таван өдрийн дотор хариу арга хэмжээ аваагүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэжээ.

А.Уянга

<

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.