“Хүний биеийн атлас” номноос бүгдийг танин мэдэж чадна

2019-05-22 Амрах агшин

Дэлхийн хүүхдийн бэстселлэр цувралын хоёр дахь нь болох “Хүний Биеийн Атлас” ном  монгол хэлээр анх удаагаа хэвлэгдэн гарлаа.  “Хүний биеийн атлас” танин мэдэхүйн ном нь “Өөрийн биеэ судалцгаая” гэсэн уриатай, зургаагаас дээш насныханд зориулагджээ. Зургаан ширхэг эвхмэл,  250 гаруй өнгөт зурагтай бас дээр нь  хавсаргасан олон жижиг номтой “Хүний биеийн атлас” нь хүүхдүүдийн ширээний ном болох нь дамжиггүй.

Хүний бие гэдэг хамгийн хүчин чадал сайтай компьютерээс ч илүү их мэдээллийг боловсруулдаг, маш нарийн бүтэцтэй “машин” ажээ.  Энэ “машин” ямар тогтолцоотой, тэдгээр нь ямар үүрэгтэй зэрэг ойлголтыг хүүхэд багачууддаа хүргэхийн тулд зохиогчид нь ойлгомжтой үг хэллэгээр маш сонирхолтойгоор  тайлбарласан байна. Номонд хүний биеийн үндсэн хэсэг, зүрх судасны тогтолцоо, мэдрэлийн тогтолцоо, дотоод эрхтэн, ясны тогтолцоо зэргийг зургаар дүрсэлжээ. Хавсаргасан жижиг номууд нь эд эрхтэний өвчин эмгэг, анагаах арга, амьдралын эрүүл хэв маяг, зөв хооллолт, анхны тусламж зэрэг чухал мэдээллийг товч, маш сонирхолтой хэлбэрээр багтаасан юм. Миний, чиний, таны биед хичнээн ширхэг яс, хэдэн булчин, хэдэн литр цус, хэдэн километр  мэдрэлийн судас байдгийг “Хүний Биеийн Атлас”-аас дэлгэрүүлэн судалж, өөрийн биеэ таньж авах боломжтой.

Хүүхэд багачуудынхаа оюунд нь мэдлэг нэмсэн энэ номыг Хүрэлбаатарын Цэвээн, Бат-Эрдэнийн Ганчулуун нар орчуулжээ. Харин “S.O.G” редакци, “Сэтгүүлчдийн оюуны голомт” ТББ эмхэтгэн хэвлүүлсэн байна.  Энэхүү сонирхолтой номын анхны уншигч болсон миний хувьд “Эцэг, эхчүүд бид энхрий үрсдээ нэг өдрийн амттаны оронд нэг насны мэдлэг нэмэх Хүний биеийн атлас номыг хүүхдүүддээ бэлэглэж, өөрийн биеэ танин мэдэхэд нь тусалснаар ирээдүйдээ хийж буй хамгийн том хөрөнгө оруулалтын нэг чинь байх болно” гэж итгэлтэй хэлэх байна.

Хүүхдэд зориулсан “Хүний биеийн атлас” ном бяцхан үрсийн тань танин мэдэхүйг тэлж, номонд дуртай болгож, компютер,  цахим ертөнцөд зориулдаг цагийг богиносгох зэрэг олон эерэг чухал хандалгыг бий болгож өгнө. Хэрэв та хүүхэд багачуулдаа оюуны хөрөнгө оруулалт хийхийг хүсч байвал  77331468, 9910836 утсанд хандаж захиалгаа өгөх боломжтой юм байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.