“Номин холдинг” гарал үүсэл тодорхойгүй их хэмжээний мах хадгалж байжээ

2019-05-20 Мэдээ, мэдээлэл

Улсдаа сүлжээ дэлгүүрүүдийн эгнээг өнгөлж явдаг “Номин Холдинг” ХХК холбогдох албаны шалгалтад бүдэрчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг тус компанийн агуулахын гүн хөлдөөх зооринд 20 тоон орчим үхрийн мах хадгалагдаж байжээ. Хамгийн гол нь эдгээр зоорилсон мах нь ямар ч гарал үүслийн бичиггүй, бусад хүнсний бүтээгдэхүүнтэй хамт стандартын шаардлага хангахгүй нөхцөлд хадгалж байсныг хууль хяналтын байгууллага илрүүлжээ. Тус компанийн энэхүү үйлдлийг холбогдох байгууллагуудад мэдэгдэж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.