Автомашин галт тэргэнд мөргүүлж, хоёр хүн амиа алдлаа

2019-05-17 Мэдээ, мэдээлэл

Автомашин галт тэргэнд мөргүүлж, хоёр хүн амиа алдлаа

Сонгинохайрхан дүүргийн 21 хороо Жаргалант тосгоны орчимд өчигдөр суудлын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарчээ.

Жаргалант тосгоны Рашаант хэсэг дэх төмөр замын гармаар суудлын 263 дугаар галт тэрэг явах үед суудлын автомашин хөндлөн гарах гэж оролдон мөргүүлжээ. Улмаар автомашинд байсан хоёр иргэн газар дээрээ нас барсан байна.

Жолооч та төмөр замын гармаар хөндлөн гарахдаа анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсоны улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэй байдаг тул хаалт, гэрэл болон дуут дохио ажиллаж байгаа, галт тэрэг ойртон ирж байгаа тохиолдолд гармын өмнө хүлээж өнгөрүүлэх, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.