“Яг түүн шиг” эргэн дэлгэцнээ…

2019-05-6 Амрах агшин

СТА, дуучин Б.Амархүү ялагч болж, дөрвөн сая төгрөгөөр шагнуулав

“Яг түүн шиг” шоуны дөрөвдүгээр улирлын эхний дугаар өчигдөр /2019.05.05/ “Боловсрол суваг” телевизээр гарч, ялагчаар дуучин Б.Амархүү шалгарлаа. Тэрбээр шагналын дөрвөн сая төгрөгөө гардан авсан юм. Энэ удаагийн “Яг түүн шиг” шоу өмнөх улиралд оролцож байсан шилдэг оролцогчид өрсөлдөж буйгаараа онцлог. Оролцогчид шилдэг дугаарт өмнө нь хувирч байсан оддын дүрээрээ эргэн ирсэн юм. Харин удаах дугаарт баазар дарж, өөрсдийн хувирах дүрийг уламжлал ёсоор авлаа.

Мөн “Яг түүн шиг” шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнд ч өөрчлөлт оржээ. Тодруулбал, Монголын тайз, дэлгэцийн урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг О.Энхтуул алс холын Герман улсаас зорин ирж, шүүгчээр ажиллаж байгаа бол “Чингис хаан” хамтлагийн ахлагч, дуучин Д.Жаргалсайхан энэ улирлын шүүгчээр ажиллах юм. Мэдээж шоуны “явдаг Википедиа” хочит Г.Ганхүү шүүгчээр ажиллаж байна.

ДУУЧИН Б.НАЦАГДОРЖ ШАЛДАРТ ДУУЧИН БҮСГҮЙ BEYONCE

“Х  ТҮЦ” ХАМТЛАГИЙН ЖҮЖИГЧИН Г.БАРХҮҮ “НИКИТОН” ХАМТЛАГИЙН Б.БАТЧУЛУУН

ДУУЧИН П.БАЯРЦЭНГЭЛ BRUNO MARS

ЗАГВАР ӨМСӨГЧ С.САРНАЙ LANA DEL REY

“SWEETYMOTION” ХАМТЛАГИЙН ДУУЧИН Г.СҮНДЭРМАА LP

ДУУЧИН Б.МАРАЛЖИНГОО AMY WINEHOUSE

ДУУЧИН Б.ХАЛИУН ДУУЧИН С.СЭРЧМАА

ДУУЧИН Б.АМАРХҮҮ ДУУЧИН JUSTIN TIMBERLAKE

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.