Манжуурт Консулын газар нээхээр төлөвлөжээ

2019-05-2 Мэдээ, мэдээлэл

Засгийн газрын хуралдаанаар БНХАУ-ын Манжуур хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ. Уг төслийг удахгүй УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх юм байна. Манжуурт Консулын газар нээх нь тус хот болон Сүмбэр-Рашаан, Хавирга-Ар хашаат, Баянхошуу-Өвдөг, Ханги-Мандал боомтоор зорчиж байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд Консулын үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх зороилготой ажээ. Өнгөрсөн онд дээрх боомтуудаар давхардсан тоогоор 260 орчим мянган иргэн дамжиж Манжуурт зорчжээ.

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.