Хүүхэд гэмт хэрэг үйлдэх санаа сэдлийг гэр бүл болон нийгмийн сүлжээнээс авч байна

2019-05-1 Мэдээ, мэдээлэл

 

Хүүхэд гэмт хэрэг үйлдэх санаа сэдлийг гэр бүл болон нийгмийн сүлжээнээс авч байна
Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн олон улсын байгууллагаас хамтран хүүхдийн гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ.

Сүүлийн гурван жилд хүүхэд холбогдсон 2833 гэмт хэрэг гарсан байна. Ингэхээр энэ хэмжээний хүүхэд гэмт хэргийн золиос болжээ. Хүүхэд зодолдох, танхайрах, хүчиндэх, хулгайлах гэмт хэргийн золиос болж байгаа бөгөөд гэмт хэрэг буурахгүй байгаа аж. Энэ оны эхний улиралд гэхэд хүүхэд хохирсон 550 гэмт хэрэг болжээ. Үүнээс хүүхэд хүүхдийнхээ эсрэг үйлдсэн гэмт хэрэг таван хувийг эзэлж байгаа юм байна. Харин үлдсэн нь хүүхдийн эсрэг томчууд гэмт хэрэг үйлдэж, хүүхдийг хохироодог аж. Хүүхэд гэмт хэрэг үйлдэх санаа сэдлийг гэр бүл болон нийгмийн сүлжээнээс авч байгааг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэв. Үргэлжүүлэн нийслэлийн Боловсрын, Мэргэжлийн хяналт болон цагдаагийн газраас хамтран хонхны баяртай холбоотой мэдээлэл өгөв. ЕБС-ийн төгсөх болон их, дээд сургуулийн хонхны баяр энэ сарын 1-ээс эхлэн ирэх сарын 15 хүртэл үргэлжилдэг. Энэ хугацаанд гэмт хэргийн гаралт нэмэгддэг байна. Тухайлбал, өнгөрсөн онд гэхэд дээрх хугацаанд 2987 гэмт хэрэг гарсан байна. Үүний 133 нь гэмт хэрэгт нь 151 оюутан, сурагч холбогдсон байна. Гэмт хэргийн шалтгаан нь архидан согтуурах, зөвшөөрөлгүй зугаалганд явснаас үүдэлтэй аж. Зарим тохиолдолд төгсөгчид өөрсдөө хулгайн болон залилангийн хохирогч болдог байна. Тиймээс эцэг, эхчүүд, багш, сургуулийн удирдлагыг хяналтаа өндөрсгөхийг анхаарууллаа.

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.