Хятадын эдийн засаг энэ оны эхний улиралд 6,9 хувиар өссөн тухай албаныхан мэдээллээ. Эдийн засагчид тус улсын өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлтийг харьцуулан үүнээс арай бага өсөлттэй гарах болов уу гэсэн төсөөлөлтэй байсан юм. Хятадын эрх баригчид ч 2017 оны өсөлтийг 6,7 хувьтай байна гэж таамаглаж байснаа доошлуулж, 6,5 хувь болгоод байсан. Тэгвэл энэ бүх төсөөллийг эвдэж, “Эдийн засаг энэ оны эхний хагаст гараанаас сайн хөдөллөө, жилийн хоёрдугаар хагаст ч энэ эрчээрээ тогтвортой өсөхөөр байна” гэж тус улсын Статистикийн үндэсний товчооноос мэдэгдэж байна.
Эдийн засгийн өсөлтөөс гадна дотоодын хэрэглээ ч нэмэгдсэн дүнтэй гарчээ. Өнгөрсөн хоёрдугаар сард жижиглэн худалдаа 10,9 хувиар өссөн байна. Гэхдээ тус улсын эдийн засагт санаа зовоосон томоохон асуудлууд ч бий. Эдийн засгийн өсөлтөө хангахын тулд хүчээр арга хэмжээ авч буйн дотор их хэмжээгээр зээл авдаг нь санаа зовоож байгаа юм. Одоо тус улсын нийт өр ДНБ-ий 250 хувьтай тэнцэхээр болжээ.
Б.Номун
2 цагийн өмнө
4 цагийн өмнө
4 цагийн өмнө
5 цагийн өмнө
2024-10-1
87301
30035
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.