Шилийн Богдын түймэртэй холбогдуулан 5 иргэнийг саатуулжээ

2019-04-23 Мэдээ, мэдээлэл

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дарьганга сумын нутагт тал хээрийн 2, обьектын 1, нийт 3 гал түймрийн хэрэг өчигдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гарчээ.

Шилийн Богд уулын хойд энгэр хэсэгт уртаашаа 800 м, өргөн нь 400 м газар талбайд суулгасан таримал мод, өвс шатаж, их хэмжээний хохирол амссан уг түймрийг сумын хэсгийн төлөөлөгч, нутгийн иргэд нийлж газар авахуулалгүй унтрааж чадсан байна.

Тус аймгийн цагдаагийн газраас нутгийн иргэдтэй хамтран шуурхай эрэн сурвалжилж ажилласнаар Шилийн Богд ууланд гал түймэр тавьсан байж болзошгүй Улаанбаатар хотын харьяат нэг автомашинтай, 5 иргэнийг олж тогтоон саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.