Тавдугаар сар бүхэлдээ түймрийн эрсдлийн үе тул сэрэмжтэй байхыг анхаарууллаа

2019-04-19 Мэдээ, мэдээлэл

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод зэрэг аймагт түймрийн голомттой байна. Он гарсаар 33 удаагийн ой хээрийн түймрийн тохиолдол бүртгэгдсэн. Ой хээрийн түймэр гарах болзошгүй эрсдэлтэй энэ цаг үед иргэд олон нийт сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Ирэх тавдугаар сар бүхэлдээ түймрийн эрсдлийн үе байдаг. Нэг хүний санамсаргүй үйлдэл, нэг ширхэг дутуу татсан тамхины ишнээс шалтгаалж түймрийн нөхцөл байдал бий болоод байна. Тиймээс ард иргэдийг сонор сэрэмжээ дээшлүүлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.