Сунгалттай паспортаар гадаадад зорчихгүй байхыг анхааруулж байна

2019-04-12 Мэдээ, мэдээлэл

Сунгалттай паспортаар орж ирсэн Монгол иргэнийг АНУ-ын хил дээр түр саатуулсан тохиолдол гарсан тул АНУ-ыг зорин ирэх хамаатан садан, төрөл төрөгсөддөө сунгалтгүй паспортоор эсхүл шинээр гадаад паспорт авч, АНУ-ын визэнд орохыг зөвлөнө үү.

2018 оны 1 дүгээр сараас эхлэн Засгийн газрын тогтоолын дагуу гадаад паспортын хугацааг сунгахгүй байгаа бөгөөд шинэ гадаад паспортыг 10 жилийн хугацаатай олгож байна. Иймд Та бүхэнд сунгалттай гадаад паспортаа солиулж, шинээр гадаад паспорт авч хилийн чанадад зорчихыг зөвлөж байна.

Гадаад паспортын хүчин төгөлдөр хугацаа доод тал нь 6 сар байх ёстой бөгөөд энэ шаардлагыг хангаагүй бол аливаа авиакомпани онгоцонд суухыг зөвшөөрдөггүйг мөн анхаарна уу.

Иргэн Та гадаад паспортынхаа хүчин төгөлдөр хугацааг байнга шалгаж байхыг хүсье.

Эх сурвалж: Ерөнхий Консулын газар

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.