Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай ажлаа өгчээ

2019-04-9 Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баярмагнай өчигдөр /2019.04.08/ үдээс хойш өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын ерөнхий прокурорт гаргасан байна. Тодруулбал, УИХ-аас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон дагалдах бусад хуульд өөрчлөлт оруулж баталсантай холбоотойгоор дээрх шийдвэр гаргахад хүрсэн бололтой.

Түүнээс гадна нийслэлийн прокурорын орлогч прокурор Ж.Сандагсүрэнг чөлөөлөх асуудал мөн хуулийн байгууллагын хүрээнд яригдаж байгаа бөгөөд түүний оронд нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор Н.Амарсанааг томилохоор ашиг сонирхлыг нь шалгуулахаар АТГ-т хүргүүлсэн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.