Ц.Нямдорж сайд “Фейсбүүк” группийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ

2019-04-8 Засгийн газар

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Фейсбүүк” группийн Хонконг, Тайвань, Монгол Улс дахь олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Чен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.

Тус уулзалтаар цахим орчин, нийгмийн сүлжээн дэх иргэдийн аюулгүй байдлыг хангах, тэдний зөв зохистой хэрэглээний талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, эрх зүйн орчиныг боловсронгуй болгох зэрэг асуудлаар хамтран ажиллах талаар харилцан санал солилцсон байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.