Монгол Улсын гавьяат малын эмч цолоор Ж.Онгар шагнагджээ

2019-03-19 Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Зэвсэгт хүчний 98 жилийн ой “Монгол цэргийн өдөр”, Казах түмний “Наурызын баяр”, “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан боловсрол, соёл урлаг, хөдөө аж ахуй, батлан хамгаалах, эрүүл мэнд, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүст Монгол Улсын Гавьяат цол хүртээлээ.

Баян-Өлгий аймгийн Хөдөө аж ахуйн газрын ахмад ажилтан Жантөмөрийн Онгарыг Монгол Улсын гавьяат малын эмч цолоор шагнасан байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле өнөөдөр Монгол Улсын гавьяат малын эмч Ж.Онгарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Жантөмөрийн Онгар 1978-1983 онд Улаанбаатар хотод ХААИС-ийн МЭФ-ийн ангид суралцаж, малын их эмчийн мэргэжил эзэмшсэн. 1997-1998 онд Улаанбаатар хотын Төрийн Захиргааны Удирдлага Хөгжлийн Институтэд эчнээгээр суралцаж, бүрэн курс төгсөж, “Удирдлагын арга зүйч, зохион байгуулагч, менежер, мэргэжлийг давхар эзэмшсэн байна.

Ажлын гараагаа Баян-Өлгий аймгийн Толбо сумын ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар эхэлж, 1983-1988 оныг хүртэл ажилласан. Тус эвлэлийн хороо нь аймагт 2 удаа ажиллаараа шалгарч, Ж.Онгар гадаад оронд жуулчлах эрхийн бичгээр шагнагдаж, БНАГерман улс болон ЗХУ, Польш улсуудаар ажилласан байна.

1988 онд МХЗЭ-ийн хорооны “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдсан.

1988-1990 онд Толбо сумын мал эмнэлгийн тасагт бригад хариуцсан малын их эмчээр ажиллаж байсан. 1990 оноос Толбо сумын сум нэгдлийн даргаар, 1991 оноос

Толбо сумын “Улаан туг” нэгдлийн дарга, 1993-1997 онуудад тус нэгдлийн суурин дээр байгуулагдсан “Менди көл” ХХК-ны захирал, 1997-1998 онд аймгийн төвд шинээр байгуулагдсан “ Аймгийн Нэгдсэн лабораторийн ” эрхлэгчээр ажиллаж байгаад тус лаборатори татан буугдсаны дараа аймгийн 1999-2010 онуудад МЭАЦЛ-ын шинжээч их эмчээр ажилласан. 2010 оноос аймгийн ХХААЖДҮГ-ын мал эмнэлгийн албаны дарга, 2013 оноос ХХААГ-ын даргаар ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сараас өндөр насны тэтгэвэрт гарсан байна.

2002 онд тус аймагт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарахад өвчний голомтод мэргэжлийн үүргээ гүйцэтгэж, халдвартын голомтыг цаг алдалгүй, богино хугацаанд устгаж чадсан.

2001 онд ХАА-н салбарын “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2009 онд “Алтан гадас” одон, 2015 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан байна.

<

Цаатан ардын үүх түүх

5 цагийн өмнө

Хайр ба сэтгэл зүй

6 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

Хөтлөгч хүч

Өчигдөр

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.